Thursday, October 8, 2009
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь 380 шоо км усны нөөцөөрөө дэлхийд 14-р байранд, Азид 2т ордог бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нуур нь дэлхийн технологийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан гацаа элбэгтэй, хамгийн гүн хэсэгтээ 262метр хүрдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ монголын төдийгүй төв азийн хамгийн гүн нуур болдог.
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг мудын нутгийг дамнан эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэн д.т.д 1645 метр өндөрт, аймгийн төв Мөрөн хотоос хойш 101 км-т оршино. Тус нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай нь 2612 хавтгай дөрвөлжин км, хойноос урагш 133.4 км урт, баруунаас зүүн тийш 39.5км өргөнэаааатэй, гонзгой зуйван хэлбэртэй нуур юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment