Thursday, October 8, 2009

Сүхбаатар хөлөг онгоц

Хатгал тосгон анх 1931 онд хөвсгөл аймгийн төв болж байгуулагдсан бөгөөд одоо хотжилт, хүн амын нягтшилаараа Мөрөн хотын дараа орох 2дахь том суурин газар төдийгүй манай орны усан замын боомт тосгон юм.Анх 1910 онд Оросын худалдаачид 40тоннын даазтай жижиг модон онгоц Хөвсгөл нуурын усан замын тээвэр эхэлсэн түүхтэй. Ингэж явсаар байгаад 1934 оноос эхлэн 200 морины хүчэн чадалтай Сүхбаатар нэртэй хөлөг онгоцыг шинээр барьжээ.1961 1962 онд 500 тонн даазтайдээд тавцандаа машин, ачаа барааг цахилгаанаар буулгадаг, 300 тонн шингэн түлшийг шахах сорох үйл ажилгааг 5 цагийн дотор хийдэг УРГАЦ 2 том чиргүүл онгоцыг ашиглалтанд оруулсан юм.Хөвсгөл онгоц нь нэг явалтаар 1200 тонн ачааг ачаад 135 км замыг 12 цагт туулах чадвартай юм.
Одоо явж байгаа Сүхбаатар онгоц нь 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн 40 жил ашиглах нормативтай, орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай , цагт 20 22 км хурдалдаг, манантай үед 24 метрын радиуст ус хуурай газрыг ялгаж харах болон усны гүнд 50 метр дотор хэмжих эхолакатортай зүтгүүр онгоц юм. Хөлөг онгоц нь 41 метр урт 8,5 метр өргөн 11 метр өргөнтэй, үндсэн хөдөлгүүрээс гадна 25 квт цагийн хүчин чадалтай 2 дизель станцтай, 60 тонн багтаамжтай түлшний сав, 6 тонн багтаамжтай бохирын сав, хуурай болон ахуйн хаядлын савтай хөлөг онгоц юм.

1 comment: