Monday, November 30, 2009

“CITY NIGHT”


“CITY NIGHT”

   Сэтгүүл нь Монголд анх удаа 178 нүүр хуудастай, англи, монгол хэлээр  бэлтгэн гаргаж, өөрийн орны болон гадаадын уншигчдадаа хүргээд удаж байна.
CITY NIGHT сэтгүүл нь нийт уншигчдадаа Монгол орны талаар бүх төрлийн мэдээллээр хангахаас гадна тэдний таашаалд  бүрэн нийцэхүйц сонирхолтой материалууд хүргэдэг чөлөөт хэвлэл юм.
Монгол орноо таниулан сурталчлах, цаашлаад гадаад зах зээлд гаргахад манай сэтгүүл нүүр, булан бүрээ танд зориулан, тантай хамтран ажиллах болно.

Загварын Ерөнц дэхь сүүлийн үеийн сонин хачин



“CITY NIGHT” сэтгүүл нь Монголд анх удаа 178 нүүр хуудастай, англи, монгол хэлээр бэлтгэн гаргаж, өөрийн орны болон гадаадын уншигчдадаа хүргээд удаж байна.“CITY NIGHT” сэтгүүл нь нийт уншигчдадаа Монгол орны талаар бүх төрлийн мэдээллээр хангахаас гадна тэдний таашаалд бүрэн нийцэхүйц сонирхолтой материалууд хүргэдэг чөлөөт хэвлэл юм.Монгол орноо таниулан сурталчлах, цаашлаад гадаад зах зээлд гаргахад манай сэтгүүл нүүр, булан бүрээ танд зориулан,

Saturday, November 28, 2009

“Гурван өнгийн хэмнэл”-ийг долоон удирдаач удирдана


Улсын филармониос энэ оныг “Сонгодог урлагийн жил” хэмээн зарласан. Улсын филармонийн харьяанд Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол" жааз найрал хөгжим гэсэн мэргэжлийн хөгжмийн хамтлагууд багтдаг. Тэгвэл энэхүү гурван том хамтлаг хамтран “Гурван өнгийн хэмнэл” сонгодог концертоо тавих гэж байна. Тоглолт маргааш 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно. Шилдэг тоглолтуудын шилдэг уран бүтээлүүдээс түүвэрлэн хүргэх тус тоглолтыг Улсын филармонийн долоон удирдаач удирдан тоглуулах юм. “Гурван өнгийн хэмнэл” концертоос дэлхийн болон Монголын шилдэг сонгодог бүтээлүүдийг сонсоорой.

Виоленчель хөгжмийн тансаг аялгууг сонордуулна


Хөгжим бүжгийн коллежийн виоленчелийн багш Н.Нямхүү маргааш Улсын филармонийн тоглолтын танхимд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоор зэхжээ. Тухайлбал Л.Онеггер, Н.Мясковский, М.Де.Фалья, И.Альбенис нарын зохиолууд багтсан байна. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин А.Сайнбаяр, төгөлдөр хуурч Т.Нямсүрэн, Л.Гэрэлтзул, М.Эрдэнэцэцэг нар оролцоно. Тэрбээр ХБК-оос эхлээд Улаан-Үд хотын хөгжмийн коллеж, Дорнод Сибирийн соёл урлагийн академийг виоленчель хөгжмөөр суралцан төгсөж 2000-2003 онд ОХУ-ын филармонид хөгжимчнөөр ажиллаж байсан туршлагатай аж.

Шекспирийн зургаан бүтээлийг оллоо


Шекспирийн уран бүтээлийг судлаач Жон Кэссон агуу зохиолчийн нэлээд эрт үеийн зургаан бүтээлийг олсон гэж баталж байна. Тэрбээр сүүлийн гурван жил хийсэн эрэл, хайгуул, судалгаандаа тулгуурлан бичсэн номондоо Шекспирийн “Фаэтон” сонет, “Муцедор” инээдмийн жүжиг,  “Локрин ноёны эмгэнэлт явдал”,  “Йоркширийн эмгэнэлт явдал”, “Арден Фэвершэм” болон “Томас Вудсток” жүжгийн зохиолыг нь олсон гэжээ. Эдгээр бүтээл Кэссоноос өмнө ч Шекспирийнх гэгдэж байсан ба Британийн эрдэмтэн зөвхөн жүжгийн хаанд хамаатайг ул суурьтай үндэслэж байгаа гэж “Telegraph”  бичсэн байна.

”Miss and Mrs Asia USA 2009” тэмцээнд монгол бүсгүйчүүд өрсөлдөнө


Ази гаралтай америкчуудын "Miss and Mrs Asia USA 2009" тэмцээнд АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол бүсгүйчүүд оролцох гэнэ.
Энэ тэмцээн нь 21 дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний эцсийн шалгаруулалт нь 2009 оны зургадугаар сарын 13-нд Лос Анжелесийн Glendale хотноо болно. Гоо үзэсгэлэнт монгол охид бүсгүйчүүд маань “Мiss” төдийгүй  “Mrs” гэсэн төрөлд анх удаагаа оролцон  өрсөлдөх ажээ. Шалгаруулалтын “Mrs” ангилалд Б.Хандсүрэн, “Miss” ангилалд Г.Саруул, Б.Мандухай нарын монгол бүсгүйчүүд маань үзэсгэлэн гоо, авъяас билэг, оюун ухаанаа сорин орон орны охид бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэж байна.

‘’Miss World-2009’’ тэмцээний оролцогч тодорлоо.


Өмнөд Африкийн Йоханессбург хотод ирэх сарын эхээр зохион байгуулагдах "Miss World-2009" тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гоо бvсгvйг тодруулжээ.59 дэх удаагийн энэхvv тэмцээнд өрсөлдөх ээлжит оролцогчийг "Desoft media” студиэс шалгаруулсан бөгөөд "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Б.Батцэцэг тэнцсэн ажээ. Тэрбээр гадаадын томоохон агентлагуудад загвар өмсч байсан төдийгvй өдгөө ч хэд хэдэн газарт ажилладаг ажээ. Загварын ертөнцөд багагvй амжилт гаргасан модель бvсгvй "Miss World-2009" тэмцээнд эх орноо төлөөлж өрсөлдөх дөрөв дэх оролцогч болж байгаа юм.Тэрбээр тус тэмцээнд өмнө нь оролцож байсан мисс бvсгvйчvvдээс илvv амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах томоохон зорилт тавьснаа ч нуусангvй. "Miss World-2009" тэмцээнд өмнө нь мисс Г.Хонгорзул, Э.Сэлэнгэ, Г.Оюунгэрэл, Ч.Анун нар оролцож, тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан билээ.

1990 оны хит дуунууд цомог болжээ


 "Хар сарнай" хамтлаг тус тусынхаа уран бүтээлд шамдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тус хамтлагийн дуучин Маадай "Next star" нэртэй студи байгуулан бусад хамтлаг, дуучдын бүтээл дээр ажиллах болсон. Тэгвэл энэ удаа тус студи 1990 оны хит дуунаас түүвэрлэн цомог гаргажээ.

Уг цомогт дуучин Бат-Оргилын "Аж богдын харуул", "Хос багана" зэрэг 10 гаруй дуу багтсан байна. Мөн тус цомгийг цуврал болгон хэвлүүлэхээр болжээ. Мөн удахгүй 2000 оны хит дуугаар цомог гаргах аж.

Дуучин Д.Болд 30 нас хүрлээ


2009-11-17
Энэ өдөр дуучин Д.Болд төрсөн өдрөө тэмдэглэлээ. Жил бүр найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрөөдөг дуучин маань нэгэн хүслээ биелүүлэхээр сонсогчидтойгоо баярладаг болно гэсэн. Энэ удаа түүнтэй холбогдож, төрсөн өдрийн мэнд хүргэх гэсэн ч утсаа авах завгүй баярлаж байгаа бололтой.

Тэрбээр сүүлийн үед зууны манлай хуурч Г.Жамьян агсны дурсгалд зориулсан "Морин хуур минь" нэртэй дуундаа клип хийлгэж байна. R&B стилиэр уран бүтээлээ туурвидаг дуучин маань хөөмий, уртын дуу хослуулсан шинэ төрөлд ихэд хорхойсох болсон юм. Мөн "В" продакшн нь тарсан ч тэрбээр шинэхэн багаа бүрдүүлэх ажилдаа хэдийн оржээ.

Sunday, November 8, 2009