Saturday, November 28, 2009

Шекспирийн зургаан бүтээлийг оллоо


Шекспирийн уран бүтээлийг судлаач Жон Кэссон агуу зохиолчийн нэлээд эрт үеийн зургаан бүтээлийг олсон гэж баталж байна. Тэрбээр сүүлийн гурван жил хийсэн эрэл, хайгуул, судалгаандаа тулгуурлан бичсэн номондоо Шекспирийн “Фаэтон” сонет, “Муцедор” инээдмийн жүжиг,  “Локрин ноёны эмгэнэлт явдал”,  “Йоркширийн эмгэнэлт явдал”, “Арден Фэвершэм” болон “Томас Вудсток” жүжгийн зохиолыг нь олсон гэжээ. Эдгээр бүтээл Кэссоноос өмнө ч Шекспирийнх гэгдэж байсан ба Британийн эрдэмтэн зөвхөн жүжгийн хаанд хамаатайг ул суурьтай үндэслэж байгаа гэж “Telegraph”  бичсэн байна.


Судлаачийн үзэж буйгаар, “Фаэтон” бол Шекспирийн хамгийн анх хэвлэгдсэн шүлэг, харин “Муцедор” бол хамгийн анх нийтлэгдсэн инээдмийн жүжиг. Эрт үеийн “Арден Фэвершэм” болон “Локрин ноёны эмгэнэлт явдал” жүжгүүд нь XVI зууны 90-ээд оны эхээр зохиогчийн нэргүйгээр хэвлэгдэж байжээ. Доктор Кэссон Шекспир утга зохиол руу шууд л том хэмжээний бүтээлүүдээр орж ирээгүй гэдгийн батлахыг оролджээ.

Харин сүүлийн үед яригдах болсон  Уильям Шекспир гэдэг нэрийн дор нуугдах хувь хүний тухайд  Кэссон санал нэг байгаа аж. Гэхдээ эмэгтэй хүн биш VIII Генрих хааны загалмайлсан, Английн сурвалжит язгууртан, ноён Генри Невилл (Henry Neville) бол Шекспир мөн гэдгийг зөвшөөрч буй аж. Дашрамд дурдахад,  өөр хувилбараар, Шекспир нь Рэтлэндийн гүн Рожер Мэннерс (Roger Manners, Earl of Rutland) гэгч байсан гэдэг таамаг бий.

No comments:

Post a Comment