Wednesday, December 9, 2009

Синди Кроуфордыг сүрдүүлэн мөнгө нэхэж байна


Кроуфорд гэр бүлийн хамт таагүй байдалд оржээ. Тэдний охидыг харж байгаад халагдсан бүсгүйн найз залуу супер моделийн найман настай охин Кайягийн сандал дээр хүлээтэй, ам нь боолттой зургийг олоод авчихжээ. Тэгээд АНУ-аас хөөгдөж гарсан Германы иргэн 26 настай Эдди Каялар энэ зургийг сонинд зарна хэмээн сүрдүүлж Синди болон түүний нөхөр Рэнди Гербер нараас 100 мянган ам.доллар шаардсан аж.Эхний удаа тэрбээр энэ оны долдугаар сард тэдэн дээр ирж, мөнгө шаардлагатай байгаа тул зургийг ердөө л мянган доллараар өгчихнө гэсэн байна. Гербер ч мөнгийг нь төлжээ. Гэвч дараа нь зальт этгээд дахин утасдаж, зургийг хуулбарлаж авсан тул дахиж мөнгө өгөхийг шаардсан байна. Гэхдээ энэ үед түүнийг АНУ-аас хүчээр гаргасан учир Германы Штутгарт хотоос утасдсан аж.Одоо түүнд бусдыг сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг үүсгээд байна. Синди цагдаагийн газар мэдүүлснээр дээрх зургийг гэр бүлийн тоглоомын үеэр авчээ. Тэд хулгайч, цагдаа болж тоглож байсан гэнэ. Мөнгө нэхэгч зургийг хүүхдүүдийн асрагч байсан найз хүүхнээсээ авсан бололтой.

No comments:

Post a Comment