Wednesday, December 9, 2009

Травольтагийн хүү саа өвчний улмаас нас барсныг задлан шинжилгээгээр баталлаа.



Задлан хийсэн шинжээчийн мэдэгдэж байгаагаар саа өвчин үхэлд хүргэж болдог байна. Хэдийгээр тогтмол эмчилгээ хийлгэлээ ч амь алдах эрсдэл учирч болдог гэнэ.Травольтагийн гэр бүлийнхэн хүүгээ нас барснаас хойш түүний өвчний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөөгүй ч  хүү нь багадаа Кавасакагийн синдромоор өвчилж байсныг дурджээ. Энэхүү өвчин нь бага насны хүүхдэд илэрдэг маш ховор өвчин бөгөөд зүрхийг муутгадаг ажээ.Шинжээчид саа өвчин нь хэрхэн үхэлд хүргэсэн талаар дүгнэлт хийж арайхан чадахгүй байгаа юм. Магадгүй талийгаач хангалттай сайн эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгээгүй байж болох юм гэжээ. Саа өвчтэй өвчтөнүүдийн биеийг үргэлж л хянаж , биеийн байдлыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй байдаг. Тухайлбал, уусан эмнийх нь тун яг таарсан эсэхийг ч их нарийн шинжилж өгдөг гэжээ.Жет хүү угаалгынхаа өрөөнд өвчин нь сэдэрч ухаан алдахдаа толгойгоороо юм мөргөсөн гэж байгаа ч толгойд нь ямар нэг шарх сорви байгаагүй гэж цагдаа нар хэлжээ. Тэр хүү магадгүй бүрэн ухаан алдаагүй байсан учраас гараараа тулж унасан байж ч болно гэж задлан шинжилгээнд орсон нэгэн шинжээч хэлжээ.Саа өвчнөөс болж нас барсан хүмүүст мөн амьсгал боогдох шинж илрэх нь элбэг байдаг. Тийм ч учир хэлээ хазаж, агаарын замыг хэлээ эргүүлэн таглаж, бүтэж үхэх ч явдал байдаг гэсэн байна. Хэрвээ ингэсэн бол талийгаач хүүгийн хэлэн дээр ямар нэг шарх сорви байх ёстой гэж эмч нар хэлжээ.Олон нийтэд задлан шинжилгээний дүнг хараахан зарлаагүй байгаа юм. Хүүгийн шарилыг өнөө орой Бахамагийн шарил хадгалах газар аваачих бөгөөд маргааш гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө. Оршуулах ёслол маргааш буюу лхагва гарагт  Травольтагийн гэр бүл амьдардаг Флоридад болох ажээ.      

Aerosmith хамтлаг дуучингүй боллоо


Америкийн алдарт "Аеrоsmith”-ийн гоцлол дуучин Стивен Тайлер хамтлагийнхаа 40 жилийн ойн өмнөхөн гэнэт хамт олноо орхижээ. Дуучин ямар нэг тайлбар өгч өөрийгөө зовоохыг хүсээгүй бололтой. Тэр зүгээр л утсаа таслаад алга болсон байна.Энэ сарын 1-нд Абу-Даби хотод болсон тоглолтын дараа Стивен хэнд ч хэлэлгүйгээр алга болжээ. Дараагийн өдөр нь "Аеrоsmith" "Сlassic Rock Awards Honour" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон байна. Гэвч Стивен энэ ёслолд ч ирсэнгүй. Түүний оронд тайзан дээр гитарчин Жо Перри гарчээ. Тэрбээр гоцлол дуучнаа байхгүй байгааг хамтлагт зөрчил гарсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй хэмээн тайлбарлажээ.Стивен гурван өдрийн дараа гарч ирэн хамтлагтай ямар ч холбоогүй болсноо "Сlassic Rock" сэтгүүлд мэдэгджээ. "Үнэнийг хэлэхэд цаашид юу хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар нэг бие даасан ажил л хийх байх" гэж тэрбээр ярьжээ.

Мел Гибсон Бондын дvрд багаджээ


Тэрээр 175 см єндєртэй. Гэтэл алдарт тагнуулчийн дvрийг биеийн єндрєєс болон тvvнд єгєхєєс татгалзжээ. 007 тагнуулчийн продюсер Кабби Брокколигийн хувьд энэ дvрд єндєр бас сvрлэг зvс царайтай хvн тоглох ёстой ажээ. Гэтэл Гибсонд тэрхvv шаардлагыг хангах зvйл алга гэнэ. Гэхдээ Каббигийн зvгээс «Би Гибсоны тухай бас Бондын тухай ч кино хиймээр байна» хэмээсэн байна. Ємнє Бондын дvрийг бvтээж байсан Тимоти Далтон,Шон Коннери хоёр 188 см харин Пирс Броснан 185 см єндєртэй байжээ.

Синди Кроуфордыг сүрдүүлэн мөнгө нэхэж байна


Кроуфорд гэр бүлийн хамт таагүй байдалд оржээ. Тэдний охидыг харж байгаад халагдсан бүсгүйн найз залуу супер моделийн найман настай охин Кайягийн сандал дээр хүлээтэй, ам нь боолттой зургийг олоод авчихжээ. Тэгээд АНУ-аас хөөгдөж гарсан Германы иргэн 26 настай Эдди Каялар энэ зургийг сонинд зарна хэмээн сүрдүүлж Синди болон түүний нөхөр Рэнди Гербер нараас 100 мянган ам.доллар шаардсан аж.Эхний удаа тэрбээр энэ оны долдугаар сард тэдэн дээр ирж, мөнгө шаардлагатай байгаа тул зургийг ердөө л мянган доллараар өгчихнө гэсэн байна. Гербер ч мөнгийг нь төлжээ. Гэвч дараа нь зальт этгээд дахин утасдаж, зургийг хуулбарлаж авсан тул дахиж мөнгө өгөхийг шаардсан байна. Гэхдээ энэ үед түүнийг АНУ-аас хүчээр гаргасан учир Германы Штутгарт хотоос утасдсан аж.Одоо түүнд бусдыг сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг үүсгээд байна. Синди цагдаагийн газар мэдүүлснээр дээрх зургийг гэр бүлийн тоглоомын үеэр авчээ. Тэд хулгайч, цагдаа болж тоглож байсан гэнэ. Мөнгө нэхэгч зургийг хүүхдүүдийн асрагч байсан найз хүүхнээсээ авсан бололтой.

Опра Уинфри Зул сарын баяраар Цагаан ордонд зочилно



Дэлхийд алдартай ток шоуны хөтлөгч Опра Уинфри үзэгч, фенүүддээ зориулан энэ жилийн Зул сарын баярын бэлэг болгож, Цагаан ордонд зочлон ерөнхийлөгчийн гэр бүл баяртаа хэрхэн бэлдэж буй талаар хүргэх гэнэ. Тэрбээр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охидтой ярилцах ажээ. Опра Уинфригийн ток шоуны “Цагаан ордны Зул сарын баяр” нэртэй тусгай дугаар арванхоёрдугаар сарын 13-ны ням гаригт телевизийн эфирээр цацагдах юм байна. 60 минут үргэлжлэх уг шоуны талаар Опра Уинфри “Барак Обамаг ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш анх удаагаа нүүр тулан сууж, хувийн чанартай бас хувийн мэдээлэл агуулсан, зугаатай ярилцлага байх болно” гэжээ. Мөн уг шоунд Цагаан ордон Зул сарын баяртаа хэрхэн бэлдэж буй талаар цогц мэдээлэл хүргэх гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын үеэр Опра Уинфри түүнийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Тэрбээр мөн саяхан Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сара Пейлинг шоундаа урьж, оролцуулсан юм.

“Зоос”-т зориулж 100 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ


МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг төслийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.

 Ингэснээр “Зоос” банкыг төрийн банк болгосонтой холбогдуулан Засгийн газар дотоодын зах зээлд 100 тэрбумын бонд гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж дэмжихээр болсон билээ.

Нөхөн олговрын тогтолцоог өөрчлөхийг зөвлөв




Дэлхийн банкнаас нийслэлийн албан бус хөдөлмөр эрхлэлтийн зах зээлд мэргэжилгүй ажилчдын өдрийн хөлсөнд судалгаа хийхэд энэ оны гуравдугаар улиралд ахиц гараагүй байна. Улирлын чанартай ажил, барилгын салбарт ажлын байрны эрэлт хэрэгцээ буурсан нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болжээ. Төрийн албан хаагчдын ажил байдлыг дүгнээд, гурван асуудалд анхаарахыг зөвлөв. Үүнд, өндөр мэдлэгтэй хүмүүсийг төрийн албанд татах, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулахын тулд зэрэглэл тогтоох, нөхөн олговрын тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн цалин хөлсний төвлөрсөн удирдлагын тогтолцоонд үе шаттай шилжиж,боловсон хүчний менежментийн дэглэмийг сайжруулах шаардлагатай гэжээ.

Өрсөлдөөн


Рио Тинто Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Энэ тухайгаа Гүйцэтгэх захирал Том Албаниз арваннэгдүгээр сард нийтэд хэлсэн юм. Нүүрсний эрин эхэлж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид үнэрлэжээ. Нүүрсийг 20 янзаар ангилдаг ба эдний дотроос эрчим хүчний нүүрсний арилжаа наймаа дэлхийн нийт худалдааны үзүүлэлтийг цойлж гарч ирнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Удаад нь коксжих нүүрсний эрэлт эрэмбэлэгджээ.

Чойр –Сайншандын 176.4 км замын тендерийг энэ сард зарлана


Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ-

ММСС-гийн удирдах зөвлөлийн өмнөх хурлаас хойш МСК нь ММСС-тай хамтран ажиллаж, хэрэгжиж буй төслүүдийг 50 сая долларын санхүүжилтээр өргөтгөхөөр болж, ажилдаа ороод байгаа билээ.

Үүнд:
- эрүүл мэндийн төслийн 22.1 сая,
- мэргэжлийн боловсролын төслийн 22.1 сая,
- хөрөнгийн эрхийн төслийн хот орчмын бэлчээрийн төслийн 5 сая долларын өргөтгөлийн санхүүжилт багтаж байгаа.

Монголын Мянганы сорилтын сангийн  /ММСС/  удирдах зөвлөлийн ээлжит хурал Төрийн ордонд өнгөрөгч баасан гаригт болсон юм. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, тус сангийн  удирдах зөвлөлийн дарга С.Батболд даргалсан юм.

Тус хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд, мөн ММСС-гийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүдийн саналыг сонслоо.

Арвин ургац өгөх шинэ сортууд тарина


ХААИС, Канадын Саскатчеваны их сургууль хамтран “Тогтвортой хөгжилд эрдэм шинжилгээ, экстейншний гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гаригт зохиолоо. Хурлаар хоёр их сургуулийн зургаан жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн "Хөдөөг хөгжүүлэх сургалт" төслийн үр дүнг хэлэлцсэн юм.

Хөтөлбөрт хамрагдахад 20 сая төгрөг бэлнээр хэрэгтэй


Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хүнд байдалд орсон барилгын салбарыг дэмжих зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үзэсгэлэн нээгдэж, иргэд байраа сонгох боломжтой болсон юм. Харамсалтай нь Засгийн газраас метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөр тогтоож байсан нь биеллээ олсонгүй. Энэ нь иргэдэд орон сууц зээлээр авахад ихээхэн хүндрэл учруулах бололтой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлээр орон сууц авсантай ижил түвшинд дөхөж очих нь. "4000 орон сууц" хөтөлбөрөөс байртай болоход танд хэдэн төгрөг байх хэрэгтэй талаар тооцоо хийе.

Жирэмслэхээс өмнө кола их уувал...


Жирэмслэхээс өмнө кола их уувал...
Жирэмсэлж магадгүй хугацаанаас долоо хоногийн өмнө хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух нь "бие шалтгаантай болсон" эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэлээд ихэсгэдгийг хоол судлаачид шинжлэх ухааны үүднээс анх удаа нотолжээ. 10 жилийн туршид 13 мянга гаруй эмэгтэйг шинжилж, тэдний нас, биеийн идэвхтэй хөдөлгөөн, тамхи татдаг, согтууруулах, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байдал, хоол тэжээлийн горим, гэр бүлийн намтар түүхэнд дүн шинжилгээ хийснээр жирэмслэхээс өмнө кола байнга уух болон  жирэмсэн үед чихрийн шижин өвчинтэй болох эрсдэл хоорондоо нягт холбоотойг тогтоосон байна.
     

Хүний томууны А/H1N1/ вирусын халдвараас сэргийлэх зорилгоор ажлын байранд ажиллагсдад өгөх зөвлөмж


Дэлхийн бөмбөрцгийн умарт хагаст томуугийн улирал эхлээд удаагүй байгаа хүн амын дунд A(H1N1) цартахлын вирүс давамгайлж, халдварын тархалт нь энэ оны 4-5 дугаар сард Умарт Америкт эхэлсэн нэгдүгээр давалгаанаасаа илүү өргөн бөгөөд хурдан тархалттай, эндэглэл өндөртэй байна.
Манай хүн амын дунд ч A(H1N1) цар тахлын халдварын дэгдэлт эрчимтэй явагдаж байна. Иймээс уг халдварын тархалтыг сааруулах, өвчилсөн тохиолдолд хувь хүн, хамт олны эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага, хамт олны хүрээнд мэдээлэл сурталчилгааг ажлын байранд нь хэрэгцээнд суурилсан хэлбэрээр оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлага гарч байна.

H1N1 вирусийн халдварын тархалт тогтворжсон гэлээ


Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан хүний тоо 1175 байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нас барсан иргэдийн тоо 24 байна. Томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар гарснаас хойш одоо тав дахь долоо хоногтоо орж буй бөгөөд тархалт нь тогтворжиж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Харин жирийн томуугийн өвчлөл их байгаа гэнэ. Цэрэг татлага өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд үзлэгт орж байгаа цэргүүдийн дийлэнх нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

“ТВ коктейль”-ийн залуус “Үгүй” гэж хэлж байна


“ТВ коктейль” хамтлагийн залуус таван жилийн ойн баяраа угтаж үзэгчдэдээ дуулгах сонин ихтэй байна. Өөскө “Би чамд хайртай-2” кинонд тоглож, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа. Түүнд киноны урилгууд ар араасаа ирсээр байгаа бол Аюуш “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөр нэгэн авьяасаа харуулаад байгаа билээ.

Цоомоогийн бас нэг авьяас удахгүй нэгэн телевизийн шоугаар ил болох гэж байна.

Хамтлагийн залуус сүүлийн үед “Үгүй” гэдэг үгийг хэлэх тун дуртай болжээ. Энэ нь ч учиртай юм байна. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд болдог Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил НҮБ-аас “Авлига-Таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэх шийдвэр гаргасан юм байна. Энэ уриа залуусын амны уншлага болжээ. “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн шигээ манай нийгэм тэр чигээрээ авлигын эсрэг “үгүй” гэж хэлж чадвал улс оронд маань шударга ёс тогтож, ирээдүйн амьдрал баталгаатай болно. Залуус аа, авлигын эсрэг эв нэгдэлтэйгээр “үгүй” гэж хэлцгээе” хэмээн “ТВ конктейль” хамтлагийн найруулагч Э.Цолмонбаяр уриалж байна.