Wednesday, December 9, 2009

Жирэмслэхээс өмнө кола их уувал...


Жирэмслэхээс өмнө кола их уувал...
Жирэмсэлж магадгүй хугацаанаас долоо хоногийн өмнө хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух нь "бие шалтгаантай болсон" эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэлээд ихэсгэдгийг хоол судлаачид шинжлэх ухааны үүднээс анх удаа нотолжээ. 10 жилийн туршид 13 мянга гаруй эмэгтэйг шинжилж, тэдний нас, биеийн идэвхтэй хөдөлгөөн, тамхи татдаг, согтууруулах, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байдал, хоол тэжээлийн горим, гэр бүлийн намтар түүхэнд дүн шинжилгээ хийснээр жирэмслэхээс өмнө кола байнга уух болон  жирэмсэн үед чихрийн шижин өвчинтэй болох эрсдэл хоорондоо нягт холбоотойг тогтоосон байна.
     


Жирэмсний үеийн чихрийн шижин нь эх, хүүхдийг таргалуулж, глюкоз тэсвэрлэх явдлыг алдагдуулж, чихрийн шижин эрт эхлэх  аюулд оруулдаг жирэмсний хамгийн тархмал  хүндрэл юм. Гарвардын анагаах ухааны сургууль, Бригэмийн эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтнүүд судалгаа хийжээ.
  
Үүний үндсэн механизм тодорхой бус хэвээр байгаа ч, жирэмсний үеийн чихрийн шижингийн гажиг нь жирэмслэлтээс үүдэлтэй инсулин эсэргүүцэх чадвартай нийлснээр инсулиний шүүрлийг багасгадаг гэж Америкийн эрдэмтэд таамаглаж байна. Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдагийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

No comments:

Post a Comment