Америкийн алдарт "Аеrоsmith”-ийн гоцлол дуучин Стивен Тайлер хамтлагийнхаа 40 жилийн ойн өмнөхөн гэнэт хамт олноо орхижээ. Дуучин ямар нэг тайлбар өгч өөрийгөө зовоохыг хүсээгүй бололтой. Тэр зүгээр л утсаа таслаад алга болсон байна.Энэ сарын 1-нд Абу-Даби хотод болсон тоглолтын дараа Стивен хэнд ч хэлэлгүйгээр алга болжээ. Дараагийн өдөр нь "Аеrоsmith" "Сlassic Rock Awards Honour" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон байна. Гэвч Стивен энэ ёслолд ч ирсэнгүй. Түүний оронд тайзан дээр гитарчин Жо Перри гарчээ. Тэрбээр гоцлол дуучнаа байхгүй байгааг хамтлагт зөрчил гарсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй хэмээн тайлбарлажээ.Стивен гурван өдрийн дараа гарч ирэн хамтлагтай ямар ч холбоогүй болсноо "Сlassic Rock" сэтгүүлд мэдэгджээ. "Үнэнийг хэлэхэд цаашид юу хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар нэг бие даасан ажил л хийх байх" гэж тэрбээр ярьжээ.
Харин хамтлагийн бусад гишүүн Тайлерийг аль эртнээс л "бослого гаргаж", хэнтэй ч харилцахгүй, студи болон тайзан дээр л цагийг өнгөрүүлж, тусдаа өрөөнд шоунд бэлтгэдэг байсан гэж байна. Тэдний ярьснаар хамтлагийн гишүүдтэй бүр 10-аад жилийн өмнөөс хамтран ажиллахаас татгалзжээ. Одоогоор хамтлагийнхан юу хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ хамтлаг тарах талаар яриа байж таарахгүй, Тайлерийг орлох хүнийг олно гэж үзэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment