Задлан хийсэн шинжээчийн мэдэгдэж байгаагаар саа өвчин үхэлд хүргэж болдог байна. Хэдийгээр тогтмол эмчилгээ хийлгэлээ ч амь алдах эрсдэл учирч болдог гэнэ.Травольтагийн гэр бүлийнхэн хүүгээ нас барснаас хойш түүний өвчний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөөгүй ч хүү нь багадаа Кавасакагийн синдромоор өвчилж байсныг дурджээ. Энэхүү өвчин нь бага насны хүүхдэд илэрдэг маш ховор өвчин бөгөөд зүрхийг муутгадаг ажээ.Шинжээчид саа өвчин нь хэрхэн үхэлд хүргэсэн талаар дүгнэлт хийж арайхан чадахгүй байгаа юм. Магадгүй талийгаач хангалттай сайн эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгээгүй байж болох юм гэжээ. Саа өвчтэй өвчтөнүүдийн биеийг үргэлж л хянаж , биеийн байдлыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй байдаг. Тухайлбал, уусан эмнийх нь тун яг таарсан эсэхийг ч их нарийн шинжилж өгдөг гэжээ.Жет хүү угаалгынхаа өрөөнд өвчин нь сэдэрч ухаан алдахдаа толгойгоороо юм мөргөсөн гэж байгаа ч толгойд нь ямар нэг шарх сорви байгаагүй гэж цагдаа нар хэлжээ. Тэр хүү магадгүй бүрэн ухаан алдаагүй байсан учраас гараараа тулж унасан байж ч болно гэж задлан шинжилгээнд орсон нэгэн шинжээч хэлжээ.Саа өвчнөөс болж нас барсан хүмүүст мөн амьсгал боогдох шинж илрэх нь элбэг байдаг. Тийм ч учир хэлээ хазаж, агаарын замыг хэлээ эргүүлэн таглаж, бүтэж үхэх ч явдал байдаг гэсэн байна. Хэрвээ ингэсэн бол талийгаач хүүгийн хэлэн дээр ямар нэг шарх сорви байх ёстой гэж эмч нар хэлжээ.Олон нийтэд задлан шинжилгээний дүнг хараахан зарлаагүй байгаа юм. Хүүгийн шарилыг өнөө орой Бахамагийн шарил хадгалах газар аваачих бөгөөд маргааш гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө. Оршуулах ёслол маргааш буюу лхагва гарагт Травольтагийн гэр бүл амьдардаг Флоридад болох ажээ.
Wednesday, December 9, 2009
Травольтагийн хүү саа өвчний улмаас нас барсныг задлан шинжилгээгээр баталлаа.

Aerosmith хамтлаг дуучингүй боллоо
Америкийн алдарт "Аеrоsmith”-ийн гоцлол дуучин Стивен Тайлер хамтлагийнхаа 40 жилийн ойн өмнөхөн гэнэт хамт олноо орхижээ. Дуучин ямар нэг тайлбар өгч өөрийгөө зовоохыг хүсээгүй бололтой. Тэр зүгээр л утсаа таслаад алга болсон байна.Энэ сарын 1-нд Абу-Даби хотод болсон тоглолтын дараа Стивен хэнд ч хэлэлгүйгээр алга болжээ. Дараагийн өдөр нь "Аеrоsmith" "Сlassic Rock Awards Honour" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон байна. Гэвч Стивен энэ ёслолд ч ирсэнгүй. Түүний оронд тайзан дээр гитарчин Жо Перри гарчээ. Тэрбээр гоцлол дуучнаа байхгүй байгааг хамтлагт зөрчил гарсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй хэмээн тайлбарлажээ.Стивен гурван өдрийн дараа гарч ирэн хамтлагтай ямар ч холбоогүй болсноо "Сlassic Rock" сэтгүүлд мэдэгджээ. "Үнэнийг хэлэхэд цаашид юу хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар нэг бие даасан ажил л хийх байх" гэж тэрбээр ярьжээ.
Мел Гибсон Бондын дvрд багаджээ
Тэрээр 175 см єндєртэй. Гэтэл алдарт тагнуулчийн дvрийг биеийн єндрєєс болон тvvнд єгєхєєс татгалзжээ. 007 тагнуулчийн продюсер Кабби Брокколигийн хувьд энэ дvрд єндєр бас сvрлэг зvс царайтай хvн тоглох ёстой ажээ. Гэтэл Гибсонд тэрхvv шаардлагыг хангах зvйл алга гэнэ. Гэхдээ Каббигийн зvгээс «Би Гибсоны тухай бас Бондын тухай ч кино хиймээр байна» хэмээсэн байна. Ємнє Бондын дvрийг бvтээж байсан Тимоти Далтон,Шон Коннери хоёр 188 см харин Пирс Броснан 185 см єндєртэй байжээ.
Синди Кроуфордыг сүрдүүлэн мөнгө нэхэж байна
Кроуфорд гэр бүлийн хамт таагүй байдалд оржээ. Тэдний охидыг харж байгаад халагдсан бүсгүйн найз залуу супер моделийн найман настай охин Кайягийн сандал дээр хүлээтэй, ам нь боолттой зургийг олоод авчихжээ. Тэгээд АНУ-аас хөөгдөж гарсан Германы иргэн 26 настай Эдди Каялар энэ зургийг сонинд зарна хэмээн сүрдүүлж Синди болон түүний нөхөр Рэнди Гербер нараас 100 мянган ам.доллар шаардсан аж.Эхний удаа тэрбээр энэ оны долдугаар сард тэдэн дээр ирж, мөнгө шаардлагатай байгаа тул зургийг ердөө л мянган доллараар өгчихнө гэсэн байна. Гербер ч мөнгийг нь төлжээ. Гэвч дараа нь зальт этгээд дахин утасдаж, зургийг хуулбарлаж авсан тул дахиж мөнгө өгөхийг шаардсан байна. Гэхдээ энэ үед түүнийг АНУ-аас хүчээр гаргасан учир Германы Штутгарт хотоос утасдсан аж.Одоо түүнд бусдыг сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг үүсгээд байна. Синди цагдаагийн газар мэдүүлснээр дээрх зургийг гэр бүлийн тоглоомын үеэр авчээ. Тэд хулгайч, цагдаа болж тоглож байсан гэнэ. Мөнгө нэхэгч зургийг хүүхдүүдийн асрагч байсан найз хүүхнээсээ авсан бололтой.
Опра Уинфри Зул сарын баяраар Цагаан ордонд зочилно
Дэлхийд алдартай ток шоуны хөтлөгч Опра Уинфри үзэгч, фенүүддээ зориулан энэ жилийн Зул сарын баярын бэлэг болгож, Цагаан ордонд зочлон ерөнхийлөгчийн гэр бүл баяртаа хэрхэн бэлдэж буй талаар хүргэх гэнэ. Тэрбээр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охидтой ярилцах ажээ. Опра Уинфригийн ток шоуны “Цагаан ордны Зул сарын баяр” нэртэй тусгай дугаар арванхоёрдугаар сарын 13-ны ням гаригт телевизийн эфирээр цацагдах юм байна. 60 минут үргэлжлэх уг шоуны талаар Опра Уинфри “Барак Обамаг ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш анх удаагаа нүүр тулан сууж, хувийн чанартай бас хувийн мэдээлэл агуулсан, зугаатай ярилцлага байх болно” гэжээ. Мөн уг шоунд Цагаан ордон Зул сарын баяртаа хэрхэн бэлдэж буй талаар цогц мэдээлэл хүргэх гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын үеэр Опра Уинфри түүнийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Тэрбээр мөн саяхан Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сара Пейлинг шоундаа урьж, оролцуулсан юм.
“Зоос”-т зориулж 100 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ
МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг төслийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.
Ингэснээр “Зоос” банкыг төрийн банк болгосонтой холбогдуулан Засгийн газар дотоодын зах зээлд 100 тэрбумын бонд гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж дэмжихээр болсон билээ.

Нөхөн олговрын тогтолцоог өөрчлөхийг зөвлөв
Өрсөлдөөн
Рио Тинто Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Энэ тухайгаа Гүйцэтгэх захирал Том Албаниз арваннэгдүгээр сард нийтэд хэлсэн юм. Нүүрсний эрин эхэлж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид үнэрлэжээ. Нүүрсийг 20 янзаар ангилдаг ба эдний дотроос эрчим хүчний нүүрсний арилжаа наймаа дэлхийн нийт худалдааны үзүүлэлтийг цойлж гарч ирнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Удаад нь коксжих нүүрсний эрэлт эрэмбэлэгджээ.
Чойр –Сайншандын 176.4 км замын тендерийг энэ сард зарлана
Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ-
ММСС-гийн удирдах зөвлөлийн өмнөх хурлаас хойш МСК нь ММСС-тай хамтран ажиллаж, хэрэгжиж буй төслүүдийг 50 сая долларын санхүүжилтээр өргөтгөхөөр болж, ажилдаа ороод байгаа билээ.
Үүнд:
- эрүүл мэндийн төслийн 22.1 сая,
- мэргэжлийн боловсролын төслийн 22.1 сая,
- хөрөнгийн эрхийн төслийн хот орчмын бэлчээрийн төслийн 5 сая долларын өргөтгөлийн санхүүжилт багтаж байгаа.
Монголын Мянганы сорилтын сангийн /ММСС/ удирдах зөвлөлийн ээлжит хурал Төрийн ордонд өнгөрөгч баасан гаригт болсон юм. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, тус сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд даргалсан юм.
Тус хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд, мөн ММСС-гийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүдийн саналыг сонслоо.

Арвин ургац өгөх шинэ сортууд тарина
ХААИС, Канадын Саскатчеваны их сургууль хамтран “Тогтвортой хөгжилд эрдэм шинжилгээ, экстейншний гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гаригт зохиолоо. Хурлаар хоёр их сургуулийн зургаан жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн "Хөдөөг хөгжүүлэх сургалт" төслийн үр дүнг хэлэлцсэн юм.
Хөтөлбөрт хамрагдахад 20 сая төгрөг бэлнээр хэрэгтэй
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хүнд байдалд орсон барилгын салбарыг дэмжих зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үзэсгэлэн нээгдэж, иргэд байраа сонгох боломжтой болсон юм. Харамсалтай нь Засгийн газраас метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөр тогтоож байсан нь биеллээ олсонгүй. Энэ нь иргэдэд орон сууц зээлээр авахад ихээхэн хүндрэл учруулах бололтой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлээр орон сууц авсантай ижил түвшинд дөхөж очих нь. "4000 орон сууц" хөтөлбөрөөс байртай болоход танд хэдэн төгрөг байх хэрэгтэй талаар тооцоо хийе.

Жирэмслэхээс өмнө кола их уувал...
Жирэмслэхээс өмнө кола их уувал...
Жирэмсэлж магадгүй хугацаанаас долоо хоногийн өмнө хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух нь "бие шалтгаантай болсон" эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэлээд ихэсгэдгийг хоол судлаачид шинжлэх ухааны үүднээс анх удаа нотолжээ. 10 жилийн туршид 13 мянга гаруй эмэгтэйг шинжилж, тэдний нас, биеийн идэвхтэй хөдөлгөөн, тамхи татдаг, согтууруулах, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байдал, хоол тэжээлийн горим, гэр бүлийн намтар түүхэнд дүн шинжилгээ хийснээр жирэмслэхээс өмнө кола байнга уух болон жирэмсэн үед чихрийн шижин өвчинтэй болох эрсдэл хоорондоо нягт холбоотойг тогтоосон байна.

Хүний томууны А/H1N1/ вирусын халдвараас сэргийлэх зорилгоор ажлын байранд ажиллагсдад өгөх зөвлөмж
Дэлхийн бөмбөрцгийн умарт хагаст томуугийн улирал эхлээд удаагүй байгаа хүн амын дунд A(H1N1) цартахлын вирүс давамгайлж, халдварын тархалт нь энэ оны 4-5 дугаар сард Умарт Америкт эхэлсэн нэгдүгээр давалгаанаасаа илүү өргөн бөгөөд хурдан тархалттай, эндэглэл өндөртэй байна.
Манай хүн амын дунд ч A(H1N1) цар тахлын халдварын дэгдэлт эрчимтэй явагдаж байна. Иймээс уг халдварын тархалтыг сааруулах, өвчилсөн тохиолдолд хувь хүн, хамт олны эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага, хамт олны хүрээнд мэдээлэл сурталчилгааг ажлын байранд нь хэрэгцээнд суурилсан хэлбэрээр оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлага гарч байна.

H1N1 вирусийн халдварын тархалт тогтворжсон гэлээ
Хүний томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан хүний тоо 1175 байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нас барсан иргэдийн тоо 24 байна. Томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар гарснаас хойш одоо тав дахь долоо хоногтоо орж буй бөгөөд тархалт нь тогтворжиж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Харин жирийн томуугийн өвчлөл их байгаа гэнэ. Цэрэг татлага өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд үзлэгт орж байгаа цэргүүдийн дийлэнх нь томуу, томуу төст өвчтэй байжээ.
“ТВ коктейль”-ийн залуус “Үгүй” гэж хэлж байна
“ТВ коктейль” хамтлагийн залуус таван жилийн ойн баяраа угтаж үзэгчдэдээ дуулгах сонин ихтэй байна. Өөскө “Би чамд хайртай-2” кинонд тоглож, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа. Түүнд киноны урилгууд ар араасаа ирсээр байгаа бол Аюуш “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөр нэгэн авьяасаа харуулаад байгаа билээ.
Цоомоогийн бас нэг авьяас удахгүй нэгэн телевизийн шоугаар ил болох гэж байна.
Хамтлагийн залуус сүүлийн үед “Үгүй” гэдэг үгийг хэлэх тун дуртай болжээ. Энэ нь ч учиртай юм байна. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд болдог Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил НҮБ-аас “Авлига-Таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэх шийдвэр гаргасан юм байна. Энэ уриа залуусын амны уншлага болжээ. “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн шигээ манай нийгэм тэр чигээрээ авлигын эсрэг “үгүй” гэж хэлж чадвал улс оронд маань шударга ёс тогтож, ирээдүйн амьдрал баталгаатай болно. Залуус аа, авлигын эсрэг эв нэгдэлтэйгээр “үгүй” гэж хэлцгээе” хэмээн “ТВ конктейль” хамтлагийн найруулагч Э.Цолмонбаяр уриалж байна.

Monday, November 30, 2009
“CITY NIGHT”
“CITY NIGHT”
Сэтгүүл нь Монголд анх удаа 178 нүүр хуудастай, англи, монгол хэлээр бэлтгэн гаргаж, өөрийн орны болон гадаадын уншигчдадаа хүргээд удаж байна.CITY NIGHT сэтгүүл нь нийт уншигчдадаа Монгол орны талаар бүх төрлийн мэдээллээр хангахаас гадна тэдний таашаалд бүрэн нийцэхүйц сонирхолтой материалууд хүргэдэг чөлөөт хэвлэл юм.
Загварын Ерөнц дэхь сүүлийн үеийн сонин хачин
|
Saturday, November 28, 2009
“Гурван өнгийн хэмнэл”-ийг долоон удирдаач удирдана
Улсын филармониос энэ оныг “Сонгодог урлагийн жил” хэмээн зарласан. Улсын филармонийн харьяанд Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол" жааз найрал хөгжим гэсэн мэргэжлийн хөгжмийн хамтлагууд багтдаг. Тэгвэл энэхүү гурван том хамтлаг хамтран “Гурван өнгийн хэмнэл” сонгодог концертоо тавих гэж байна. Тоглолт маргааш 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно. Шилдэг тоглолтуудын шилдэг уран бүтээлүүдээс түүвэрлэн хүргэх тус тоглолтыг Улсын филармонийн долоон удирдаач удирдан тоглуулах юм. “Гурван өнгийн хэмнэл” концертоос дэлхийн болон Монголын шилдэг сонгодог бүтээлүүдийг сонсоорой.
Виоленчель хөгжмийн тансаг аялгууг сонордуулна
Хөгжим бүжгийн коллежийн виоленчелийн багш Н.Нямхүү маргааш Улсын филармонийн тоглолтын танхимд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоор зэхжээ. Тухайлбал Л.Онеггер, Н.Мясковский, М.Де.Фалья, И.Альбенис нарын зохиолууд багтсан байна. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин А.Сайнбаяр, төгөлдөр хуурч Т.Нямсүрэн, Л.Гэрэлтзул, М.Эрдэнэцэцэг нар оролцоно. Тэрбээр ХБК-оос эхлээд Улаан-Үд хотын хөгжмийн коллеж, Дорнод Сибирийн соёл урлагийн академийг виоленчель хөгжмөөр суралцан төгсөж 2000-2003 онд ОХУ-ын филармонид хөгжимчнөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Шекспирийн зургаан бүтээлийг оллоо
Шекспирийн уран бүтээлийг судлаач Жон Кэссон агуу зохиолчийн нэлээд эрт үеийн зургаан бүтээлийг олсон гэж баталж байна. Тэрбээр сүүлийн гурван жил хийсэн эрэл, хайгуул, судалгаандаа тулгуурлан бичсэн номондоо Шекспирийн “Фаэтон” сонет, “Муцедор” инээдмийн жүжиг, “Локрин ноёны эмгэнэлт явдал”, “Йоркширийн эмгэнэлт явдал”, “Арден Фэвершэм” болон “Томас Вудсток” жүжгийн зохиолыг нь олсон гэжээ. Эдгээр бүтээл Кэссоноос өмнө ч Шекспирийнх гэгдэж байсан ба Британийн эрдэмтэн зөвхөн жүжгийн хаанд хамаатайг ул суурьтай үндэслэж байгаа гэж “Telegraph” бичсэн байна.
”Miss and Mrs Asia USA 2009” тэмцээнд монгол бүсгүйчүүд өрсөлдөнө
Ази гаралтай америкчуудын "Miss and Mrs Asia USA 2009" тэмцээнд АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол бүсгүйчүүд оролцох гэнэ.
Энэ тэмцээн нь 21 дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний эцсийн шалгаруулалт нь 2009 оны зургадугаар сарын 13-нд Лос Анжелесийн Glendale хотноо болно. Гоо үзэсгэлэнт монгол охид бүсгүйчүүд маань “Мiss” төдийгүй “Mrs” гэсэн төрөлд анх удаагаа оролцон өрсөлдөх ажээ. Шалгаруулалтын “Mrs” ангилалд Б.Хандсүрэн, “Miss” ангилалд Г.Саруул, Б.Мандухай нарын монгол бүсгүйчүүд маань үзэсгэлэн гоо, авъяас билэг, оюун ухаанаа сорин орон орны охид бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэж байна.

‘’Miss World-2009’’ тэмцээний оролцогч тодорлоо.
Өмнөд Африкийн Йоханессбург хотод ирэх сарын эхээр зохион байгуулагдах "Miss World-2009" тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гоо бvсгvйг тодруулжээ.59 дэх удаагийн энэхvv тэмцээнд өрсөлдөх ээлжит оролцогчийг "Desoft media” студиэс шалгаруулсан бөгөөд "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Б.Батцэцэг тэнцсэн ажээ. Тэрбээр гадаадын томоохон агентлагуудад загвар өмсч байсан төдийгvй өдгөө ч хэд хэдэн газарт ажилладаг ажээ. Загварын ертөнцөд багагvй амжилт гаргасан модель бvсгvй "Miss World-2009" тэмцээнд эх орноо төлөөлж өрсөлдөх дөрөв дэх оролцогч болж байгаа юм.Тэрбээр тус тэмцээнд өмнө нь оролцож байсан мисс бvсгvйчvvдээс илvv амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах томоохон зорилт тавьснаа ч нуусангvй. "Miss World-2009" тэмцээнд өмнө нь мисс Г.Хонгорзул, Э.Сэлэнгэ, Г.Оюунгэрэл, Ч.Анун нар оролцож, тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан билээ.
1990 оны хит дуунууд цомог болжээ
"Хар сарнай" хамтлаг тус тусынхаа уран бүтээлд шамдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тус хамтлагийн дуучин Маадай "Next star" нэртэй студи байгуулан бусад хамтлаг, дуучдын бүтээл дээр ажиллах болсон. Тэгвэл энэ удаа тус студи 1990 оны хит дуунаас түүвэрлэн цомог гаргажээ.
Уг цомогт дуучин Бат-Оргилын "Аж богдын харуул", "Хос багана" зэрэг 10 гаруй дуу багтсан байна. Мөн тус цомгийг цуврал болгон хэвлүүлэхээр болжээ. Мөн удахгүй 2000 оны хит дуугаар цомог гаргах аж.
Уг цомогт дуучин Бат-Оргилын "Аж богдын харуул", "Хос багана" зэрэг 10 гаруй дуу багтсан байна. Мөн тус цомгийг цуврал болгон хэвлүүлэхээр болжээ. Мөн удахгүй 2000 оны хит дуугаар цомог гаргах аж.
Дуучин Д.Болд 30 нас хүрлээ
2009-11-17
Энэ өдөр дуучин Д.Болд төрсөн өдрөө тэмдэглэлээ. Жил бүр найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрөөдөг дуучин маань нэгэн хүслээ биелүүлэхээр сонсогчидтойгоо баярладаг болно гэсэн. Энэ удаа түүнтэй холбогдож, төрсөн өдрийн мэнд хүргэх гэсэн ч утсаа авах завгүй баярлаж байгаа бололтой.
Тэрбээр сүүлийн үед зууны манлай хуурч Г.Жамьян агсны дурсгалд зориулсан "Морин хуур минь" нэртэй дуундаа клип хийлгэж байна. R&B стилиэр уран бүтээлээ туурвидаг дуучин маань хөөмий, уртын дуу хослуулсан шинэ төрөлд ихэд хорхойсох болсон юм. Мөн "В" продакшн нь тарсан ч тэрбээр шинэхэн багаа бүрдүүлэх ажилдаа хэдийн оржээ.

Sunday, November 8, 2009
Saturday, October 24, 2009
Далдыг харахуй
Хvний сэтгэхvйн хамгийн нууцлаг зvйлсийн нэг нь далдыг харахуй юм. Далдыг харах буюу ирээдvйд болох vйл явдлын талаарх бодитой мэдээллийг єгєхтэй олон хvн тулгарч, зарим нь vгvйсгэн, зарим зєвшєєрч байсан.
"Далдыг хардаг" гэсэн брэнд имижтэй хvмvvс ч янз бvр. Дэлгvvр, зах мэтийн хvн олноор цуглардаг газар суун чулуу татдаг ядруу гэмээр хvмvvсээс єгсvvлээд хаанаас авсан, хэн єгсєн нь мэдэгдэхгvй баахан цол хэргэм, гуншинтай сvртэй, бараатай хvртэл янз янз.

Вангагийн зөгнөл
2009-10-23 14:07:57
Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.
УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/
Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
Friday, October 9, 2009
Thursday, October 8, 2009
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь 380 шоо км усны нөөцөөрөө дэлхийд 14-р байранд, Азид 2т ордог бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нуур нь дэлхийн технологийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан гацаа элбэгтэй, хамгийн гүн хэсэгтээ 262метр хүрдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ монголын төдийгүй төв азийн хамгийн гүн нуур болдог.
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг мудын нутгийг дамнан эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэн д.т.д 1645 метр өндөрт, аймгийн төв Мөрөн хотоос хойш 101 км-т оршино. Тус нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай нь 2612 хавтгай дөрвөлжин км, хойноос урагш 133.4 км урт, баруунаас зүүн тийш 39.5км өргөнэаааатэй, гонзгой зуйван хэлбэртэй нуур юм.
Сүхбаатар хөлөг онгоц
Хатгал тосгон анх 1931 онд хөвсгөл аймгийн төв болж байгуулагдсан бөгөөд одоо хотжилт, хүн амын нягтшилаараа Мөрөн хотын дараа орох 2дахь том суурин газар төдийгүй манай орны усан замын боомт тосгон юм.Анх 1910 онд Оросын худалдаачид 40тоннын даазтай жижиг модон онгоц Хөвсгөл нуурын усан замын тээвэр эхэлсэн түүхтэй. Ингэж явсаар байгаад 1934 оноос эхлэн 200 морины хүчэн чадалтай Сүхбаатар нэртэй хөлөг онгоцыг шинээр барьжээ.1961 1962 онд 500 тонн даазтайдээд тавцандаа машин, ачаа барааг цахилгаанаар буулгадаг, 300 тонн шингэн түлшийг шахах сорох үйл ажилгааг 5 цагийн дотор хийдэг УРГАЦ 2 том чиргүүл онгоцыг ашиглалтанд оруулсан юм.Хөвсгөл онгоц нь нэг явалтаар 1200 тонн ачааг ачаад 135 км замыг 12 цагт туулах чадвартай юм.
Одоо явж байгаа Сүхбаатар онгоц нь 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн 40 жил ашиглах нормативтай, орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай , цагт 20 22 км хурдалдаг, манантай үед 24 метрын радиуст ус хуурай газрыг ялгаж харах болон усны гүнд 50 метр дотор хэмжих эхолакатортай зүтгүүр онгоц юм. Хөлөг онгоц нь 41 метр урт 8,5 метр өргөн 11 метр өргөнтэй, үндсэн хөдөлгүүрээс гадна 25 квт цагийн хүчин чадалтай 2 дизель станцтай, 60 тонн багтаамжтай түлшний сав, 6 тонн багтаамжтай бохирын сав, хуурай болон ахуйн хаядлын савтай хөлөг онгоц юм.

Subscribe to:
Posts (Atom)